Хууль бусаар малтлага хийж үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлосон этгээдүүдийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бусаар малтлага хийж үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлосон этгээдүүдийг илрүүлжээ

/2024.01.29/: Саяхан махчин үлэг гүрвэлийг ясыг гадаадын иргэдэд худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгалтыг ажиллагааг явуулж байгаа.

Тэгвэл үүнтэй ижил хэргийг Экологийн болон Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, Экологийн болон Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр “Э” нарын гурван иргэдийг хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж түүх соёлын хосгүй үнэт зүйл болох үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлон, бусдад өндөр үнээр худалдах зорилготой байж болзошгүй үйлдлийг илрүүлэн баривчилжээ.

Тэднийг баривчлах үед зорчиж явсан тээврийн хэрэгслээс 110 см урттай, 56 см өргөнтэй, 44 см өндөртэй үлэг гүрвэлийн яс илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Урьдчилсан байдлаар 2023 оны хавар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс уг үлэг гүрвэлийн ясыг олборлож, энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод тээвэрлэж авчирсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Эх сурвалж: ЦЕГ

Тэгш, сондгойгоор зорчих дугаарын хязгаарлалтыг сунгах эсэх талаар санал авч байна
Тэгш, сондгойгоор зорчих дугаарын хязгаарлалтыг сунгах эсэх талаар санал авч байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.