Энэ жил 15 тэрбум төгрөгөөр Онцгой байдлын алба хаагчдын хувцас, хэрэглэл худалдан авна гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ жил 15 тэрбум төгрөгөөр Онцгой байдлын алба хаагчдын хувцас, хэрэглэл худалдан авна гэв

/2024.01.25/: Алба хаагчдын хувцас, хангалтын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийж байна.

Онцгой байдлын байгууллагын хувцасыг бид гурав ангилж үздэг.

1. Техник

2. Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл

3. Өдөр тутмын хувцас хэрэглэл гэж ангилдаг.

Онцгой байдлын хэмжээнд техникийн хангалт сүүлийн жилүүдэд харьцангуй өндөр чанартай Польш, Беларусь, Франц улсын техникүүдээр тоноглогдож байгаа. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тоёота маркийн автомашинуудаар парк шинэчлэлийг хийсэн. Хүн нэг бүрийн тусгай зориулаллтын хувцас, хамгаалах хэрэгсэл, багаж техникийн хувьд улсын төсвөөс тавигдсан хөрөнгийнхөө хэмжээнд худалдан авдаг.

Чанар стандартын хувьд бол яг л стандартынхаа дагуу худалдан авалтыг зохион байгуулдаг. Бид өндөр үнэтэй чанартайг нь сонгож болох хэдий ч энэ хирээрээ худалдан авах тоо хэмжээ нь буурдаг. Тийм учраас бид Монгол Улсын цаг агаарт тохирсон, боломжийн үнэтэй хувцас хэрэгслийг худалдан авахыг зорьж ажилладаг.

Өнгөрсөн жил үер болсонтой холбогдуулан МУ-ын Засгийн газраас 294 дүгээр тогтоол гарган Онцгой байдлын байгууллагын чадавхийг сайжруулах, хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлхээр болсон. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 тэрбум төгрөгийг тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, техникийг худалдан авхаар шийдвэрлэсэн байгаа.

Олон алба хаагчид дундаа нэг хувцастай гэдэг бол усны зориулалтын хувцасыг хэлсэн. Энэ хувцас маш өндөр үнэтэй байдаг тул дөрвөн усчин аврагч тутмын нэг нь ийм хувцастай байдаг.

ШУУД: Алба хаагчдын хувцас, хангалтын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийж байна
ШУУД: Алба хаагчдын хувцас, хангалтын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийж байна
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.