Газны дэлбэрэлттэй холбоотой 2 жолоочийг эрүүл мэнддээ хохирол учруулж болзошгүй хэмээн саатуулжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газны дэлбэрэлттэй холбоотой 2 жолоочийг эрүүл мэнддээ хохирол учруулж болзошгүй хэмээн саатуулжээ

/2024.01.25/: 2024 оны нэгдүгээр сарын 24-ний шөнө гарсан галын осолтой холбоотой 2 жолоочийг 48 цагийн хугацаатай саатуулжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний шөнө 01 цагийн үед газ тээвэрлэн явсан тээврийн хэрэгсэл шатаж дэлбэрсэн гэх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 болон 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хойшлуулшгүй тохиолдол, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үндэслэлээр тус хэргийн сэжигтэн Р, М нарыг тус тус 48 цагийн хугацаатай түр баривчилсан болно.

Та бүхэн олон нийтийн цахим сүлжээнд баталгаат эх сурвалжаас мэдээлэл авч байхыг зөвлөж байна

Өнөөдөр цэлмэг, 13-15 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр цэлмэг, 13-15 хэмийн хүйтэн байна
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.