АНУ Ирак дахь Ираны дэмжлэгтэй зэвсэгт хүчнийхэнд цохилт өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ Ирак дахь Ираны дэмжлэгтэй зэвсэгт хүчнийхэнд цохилт өглөө

Ain Al Asad airbase. File photo

/2024.01.24/: АНУ-ын мэдэгдсэнээр, тус улсын зэвсэгт хүчин Иракт байрлах Ираны дэмжлэгтэй зэвсэгт хүчний гурван объектод цохилт өгсөн байна.

Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлэхдээ, "пропорциональ" цохилт нь "Катаиб Хезболла" бүлэглэл болон Ирантай холбоотой бусад бүлэглэлүүдийг онилсон гэв.

Тэрбээр Ирак, Сири дэх АНУ болон эвслийн холбоотнууд руу чиглэсэн дайралтуудын эсрэг "шууд хариу" цохилт өгч байна гэв.

Өнгөрсөн долоо хоногт Иракийн баруун хэсэгт байрлах агаарын бааз руу пуужингаар довтолж, АНУ-ын хэд хэдэн цэргийн албан хаагч шархадсан билээ.

АНУ-ын цэргийн төв командлал (CentCom) тухайн үед Ираны дэмжлэгтэй зэвсэгт хүчнийхэн Америкийн цэргүүд байрладаг Аль Асад агаарын баазыг баллистик пуужингаар онилсон гэж мэдэгджээ.

Энэ халдлагын хариуцлагыг Ирак дахь Исламын эсэргүүцэл гэж нэрлэсэн бүлэглэл хүлээсэн юм.

АНУ-д төвтэй Вашингтоны Ойрхи Дорнодын бодлогын хүрээлэнгийн мэдээлснээр тус бүлэглэл 2023 оны сүүлээр үүссэн бөгөөд Иракт үйл ажиллагаа явуулж буй Ирантай холбоотой хэд хэдэн зэвсэгт бүлгээс бүрдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Гадаад улсын иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна
Гадаад улсын иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.