Boeing 737 онгоцны хаалга салж унаснаас хэдэн зуун нислэгийг зогсоогоод байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Boeing 737 онгоцны хаалга салж унаснаас хэдэн зуун нислэгийг зогсоогоод байна

US regulator orders inspections on some Boeing 737 MAX 9 planes after panel  blows out mid-flight - World - DAWN.COM

/2024.01.08/: АНУ-ын нисэхийн зохицуулах байгууллага 171 Boeing 737 Max 9 онгоц аюулгүй гэдэг нь батлагдах хүртэл нислэгүүдийг зогсооно гэж мэдэгдэв.

Баасан гарагт Аляскийн агаарын тээвэрт явдаг тус онгоцны их биений хэсэг салж унасны дараа Холбооны нисэхийн алба (FAA) онгоцнуудыг шалгаж эхэлсэн юм.

АНУ-ын томоохон агаарын тээврийн компаниуд олон арван тийрэлтэт онгоцны нислэгийг зогсоосны улмаас олон мянган зорчигчид нислэгээ хүлээж байгаа аж.

Боинг мөн энэ мягмар гарагт аюулгүй байдлын талаар бүх ажилчдынхаа уулзалтыг зохион байгуулж, осолд хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэв.

"Иймэрхүү ноцтой осол гарах үед бид үйлчлүүлэгчид болон зохицуулагчидтайгаа ил тод хамтран ажиллаж, үйл явдлын шалтгааныг ойлгож, арилгах, дахин ийм тохиолдол гарахгүй байх нь чухал" гэж Калхаун хэлжээ.

Уг загварын онгоцнуудын нислэгийг хойшлуулах ажиллагаа хамгийн түрүүнд АНУ-аас эхэлжээ.

АНУ-д ашиглагдаж буй Boeing 737 Max 9 онгоцны дийлэнх хувийг United Airlines болон Alaska компаниуд ашигладаг бол Turkish Airlines, Панамын Copa Airlines, Aeromexico зэрэг компаниуд мөн ижил загварын тийрэлтэт онгоцуудыг шалгалтын зорилгоор газардуулсан байна.

Аляска 65 онгоцоо зогсоож, ням гарагт 163 нислэг буюу нийт нислэгийн 21 хувийг цуцалснаа мэдэгдэв. Уг цуцалсан явдалд тасалбар захиалсан байсан 25,000 орчим хүн өртжээ. Агаарын тээврийн компанийн мэдээлснээр зарим онгоцнуудаа газардуулсантай холбоотой аяллын тасалдал дор хаяж долоо хоногийн дунд үе хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Юнайтед 79 онгоцоо зогсоож, ням гарагт 180 орчим нислэгээ цуцалсан гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ эрх баригчид Портландын баруун захад газарт унасан гэж үзэж байгаа хаалгыг хайж байгаа бөгөөд самбарыг олоход туслахыг олон нийтэд уриалав.

Баасан гарагт болсон ослын үеэр Орегон мужийн Портлэндээс Калифорниа муж улсын Онтарио руу чиглэсэн 1282 дугаартай Alaska Airlines онгоц яаралтай бууж эхлэх үед нислэгийн хяналтын мэдээллээр 4,876 метр өндөрт нисэж байжээ.

Онгоц хөөрснөөс хойш удалгүй онгоцны гадна бүрхүүлийн томоохон хэсэг газарт унасан гэж онгоцонд явсан зорчигчид хэлсэн байна.

Оюутнуудад сурахын хажуугаар ажиллах боломжийг бүрдүүлнэ
Оюутнуудад сурахын хажуугаар ажиллах боломжийг бүрдүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.