/2024.01.05/: Mongolian Tourism Organization-оос Аялал жуулчлалын салбарт нөлөөлөгч болж Монголын үзэсгэлэнт байгаль, түүх, соёл, эвент, үйл ажиллагаа, ахуй, амьдралын хэв маягийг өнгө төрхөөр бүтээж Монгол Улсыг олон улсад сурталчлах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нөлөөлөх зорилгоор хамтран ажиллахыг урьж байна.
Хүсэлт ирүүлсэн хүмүүсээс 100 инфлюнсерийг сонгон шалгаруулж, аялал жуулчлалын салбарын инфлюнсер болгон зарлаж хамтран ажиллана.
Тавигдах шаардлага:
- Аялал жуулчлалын салбарын нөлөөлөгч болох зорилготой
- Гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
- Аялал жуулчлалын чиглэлээр контент бүтээж байсан туршлагатай бол давуу тал болно
Бүрдүүлэх материал:
- Товч танилцуулга, зураг, хийж байсан төсөл, ажлуудын мэдээлэл
- Сошиал медиа сувгуудын хаяг
- Нэмэлт хамтран ажиллах санал, санаачилга
Хугацаа: 2024.01.14-ны дотор ирүүлэх
Мэдээлэл ирүүлэх хаяг: [email protected]