/2024.01.05/: УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хуулийн хэлэлцүүлэг өрнөж байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
Бид нарын хадны мангаагаар айлгаж, гадныхан орж ирээд дээрэмдэж тононо, төмөр замаар танк орж ирнэ гэдэгтэй адил үлгэрээ дахин ярихаа больё. Эдийн засгаа жинхэнэ утгаар нь нээлттэй болгоё. Тэгж байж бид эдийн засгийн тусгаар тогтнолоо авч явна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
Татвар хэд байхыг хөрөнгө оруулагчид асуудаггүй. Бидний бизнесийг хамгаалж чадах уу л гэж асуудаг. Тогтвортой хамгаалж болдог эрхзүйн орчныг бүрдүүлэх ёстой. Дэлхийн бүх улс орнууд хөрөнгө оруулалтын төлөө өрөслдөж байна.Төсвийн мөнгөөр уурхай оруулаад төсвийн мөнгөөр бариад тэгээд түүнээсээ хулгайлаад ертөнцийн булай болоод суудаг улс гэж байхгүй. Гадаад ажиллах хүчнийг оруулж ирэх асуудал оруулж ирсэнийг дэмжиж байна. Ажиллах хүн байхгүй байна.
УИХ-ын гишүүн С.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулагчддааа монголоо аль болох гоё ярьдаг. Ороод ирэхээр нь хулхиддаг. Анх Засгийн газарт 8 гомдол ирж байсан бол одоо хөрөнгө оруулагчдаас 69 гомдол ирсэн. Ялангуяа хулхиддаг асуудлыг шүүхээр шийдэх маргаан дээд тал нь 13 жил болж байна. Босс нууц ноёнтнууд асуудлыг шийдэж байна.
Монгол Улсын шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
МИАТ гадны нислэгүүдийг зөвшөөрвөл бид дампуурна гэж ярьж ирсэн. Агаарын тээврийн либералчлал хийснээр долоо хоногт арав байсан нислэг 80 болсон. Өрсөлдөөн өвчнүүдийг эмчлээд өгнө, бизнэс хөгжинө. Үндэсний аж ахуй нэгжүүд өрсөлдсөнөөр олон эмгэг гажгуудлыг засна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Бид төрийн зохицуулалаттэй эдийн засагтай та нар эдийн засгаа ойлгохгүй байна. Би хөрөнгө оруулалтыг дэмждэг гэхдээ хөрөнгө оруулагчид ирээд луйварчид ирдгийг дэмждэггүй. Бид төрийн зохицуулалттай эдийн засагтай.