Д.Мөнх-Эрдэнэ: Торгуулиа төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнэ: Торгуулиа төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

/2024.01.03/: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлага чангаруулах тухай, автомашины торгуулиа хугацаандаа төлсөн тохиолдолд торгуулийг 50 хувиар хөнгөлөх болон бусад асуудлаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийж байна.

Д.Мөнх-Эрдэнэ: Гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас яаралтай горимоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан.

Эдгээр хуулийн төслүүдийг 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр эцэслэн баталсан. Энэхүү хууль нь 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн хувьд бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгасан. Ингэхдээ хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, өршөөл үзүүлэхгүй байх, магадлангаар гаргахгүй байх, хугацаатай хорих ялыг нэмэгдүүлэх зэрэг үндсэн заалтууд орсон.

Зөрчлийн хуулийн тухайд өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 400 мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасдаг байсан бол одоо эхний удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 1 жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 400 мянган төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоног баривчлахаар болсон.

Мөн жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр өөрчлөлт орсон. Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хасаж 2,7 сая төгрөгөөс 14 сая төгрөгөөр торгох эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх өөрчлөлт орсон.

Эрүүгийн хуулийн 27-р бүлэгт өөрчлөлт орсон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол 450 мянган төгрөгөөс 5,4 сая төгрөгөөр торгох эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1 сараас 1 жил зорчих эрхийг хязгаарладаг байсан бол одоо жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасах, 2,7-14 сая төгрөг хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байна.

Шинээр хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгслийн торгуулиа 15 хоногийн дотор төлсөн тохиолдолд 50 хувь хөнгөлөгдхөөр болгосон. Харин тухайн хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ. Уг шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр торгуулийг солихоор болсон. Торгох шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг шилжүүлэхгүй, жолооны үнэмлэхтэй холбоотой бүхий л үйлчилгээг зогсоох, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авна.

АГААР: АНУ-ын ЭСЯ орчимд агаар хамгийн их бохирдолтой байна
АГААР: АНУ-ын ЭСЯ орчимд агаар хамгийн их бохирдолтой байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.