Ж.Ганбаатар сайд аа, таны машинд бензин байна уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбаатар сайд аа, таны машинд бензин байна уу?

/2023.12.11/ Улаанбаатар хотод шатахууны хомсдол үүсэж, шатахуун түгээх станцууд оочер дараалал ихтэй боллоо.

Энэ үйл явдал уржигдраас эрчимжиж, зарим хүн ШТС-уудын гадаа дугаарлаж хоносон байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар арваннэгдүгээр сарын 29-нд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга ноён Александр Александрович Козлов нарын төлөөлөгчидтэй уулзсан.

Ингэхдээ "ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахуун, түлшний хангамж, тээвэрлэлтийг сайжруулах асуудлаар харилцан санал солилцож, боломжит бүх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэхээр тохирлоо" хэмээн тус яам мэдээлсэн ч ийнхүү Улаанбаатарчууд -20 хэмд шатахуунгүй зогсов.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ашигт малтмал газрын тосны газраас ердөө тав хоногийн өмнө:

-А-80 автобензин 13 хоног, АИ-92 автобензин 19 хоног, АИ-95 автобензин 25 хоног, Дизель түлш 14 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна хэмээн мэдээлж байсан нь худал ажээ.

Сонирхуулахад, энэ оны нэгдүгээр сард АИ92 шатахууны гаалийн онцгой албан татварыг тэглэсэн. Энэ хугацаа 2024 оны нэгдүгээр сард дуусна.

Мөн сануулахад 2021 оны аравдугаар сард шатахууны үнийг Засгийн газраас чөлөөлөх арга хэмжээг авсан билээ.

НОБГ дэргэдээ ажилчдын хүүхдүүдийг авах цэцэрлэгтэй болжээ
НОБГ дэргэдээ ажилчдын хүүхдүүдийг авах цэцэрлэгтэй болжээ
 
МАН-ын  бүлэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
МАН-ын бүлэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.