СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 30 настай эрэгтэй галд өртөж амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 30 настай эрэгтэй галд өртөж амиа алджээ

/2023.10.17/: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 07:04 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиход тус тоотод иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана таазны хэсэг, эд зүйл шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн О/30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
 
Байгалийн түүхийн музейг барих төсөв 94 тэрбумаас 225 тэрбум болж өсчээ
Байгалийн түүхийн музейг барих төсөв 94 тэрбумаас 225 тэрбум болж өсчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.