Бельгид террорист халдлага болж 2 хүн амиа алдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бельгид террорист халдлага болж 2 хүн амиа алдлаа

Belgian police officers search for evidence after two people were killed during a shooting in Brussels

/2023.10.17/: Брюссельд болсон халдлагын улмаас Шведийн хоёр иргэн буудуулж амиа алдаж, гурав дахь хүн шархадсан хэргийг прокурорын зүгээс терроризм гэж үзэж байна.

Халдлагын улмаас Брюссель хот алан хядах ажиллагааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.

Бельгийн холбооны прокурорын хэвлэлийн төлөөлөгч Эрик ван Дуйсе олон нийтийг "аюул заналхийлэл арилах хүртэл гэртээ үлдэхийг" уриалав.

Тэүүний хэлснээр, өөрийгөө халдлага үйлдэгч хэмээн мэдүүлж буй нэгэн хүн олон нийтийн сүлжээн дэх видео бичлэгээрээ дамжуулан өөрийгөө Исламын улс бүлэглэлээс санаа авч халдлага үйлдсэн гэсэн байна.

Бичлэгт араб хэлтэй нэгэн эр халдлагыг Бурханы нэрээр үйлдэж, гурван хүний амийг хөнөөсөн гэж хэлжээ.

Холбооны прокурорууд Ипр бульварт гарсан халдлагатай холбогдуулан терроризмын хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж мэдэгдэв.

Swedish supporters react as they wait in the stand during the Euro 2024 qualifying football match between Belgium and Sweden at the King Baudouin Stadium in Brussels on 16 October

Орон нутгийн цагаар 19:00 цагийн орчимд буудалцаан болсны дараа цагдаа болон онцгой байдлын алба ойр орчмын замуудыг бүсэлсэн байна.

Амиа алдсан хоёр хүн Шведийн шигшээ багийн хөлбөмбөгийн цамц өмссөн байсан гэж Бельгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Шведийн хөлбөмбөгчид УЕФА-ын тоглолтын хоёрдугаар хагаст тоглохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Бельгийн баг уг саналыг зөвшөөрсөн гэж Шведийн ТВ6 телевиз мэдээлэв.

Эх сурвалж: ВВС

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 74 дүгээр чуулган эхэллээ
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 74 дүгээр чуулган эхэллээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.