/2023.10.17/: Нийслэлийн хэмжээнд нийт гарч буй гэмт хэргийн 17.4 хувийг хулгайлах гэмт хэрэг эзлэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Бага насны хүүхэддээ үнэтэй гар утас авч өгөх нь эргээд хүүхдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа талаар ч анхааруулсаар байгаа.
Тэгвэл Ерөнхий боловсролын 134 дүгээр сургуулийн гаднаас бүлэглэн сурагчдын гар утсыг хулгайлж байгаа талаар тус сургуулийн захиргаанаас анхааруулсан видео бичлэгийг сургуулийнхаа цахим хуудсан байршуулжээ.
Тус анхааруулгад:
Эцэг эх, асран хамгаалагчдын анхааралд
Хүүхдийнхээ хаана явааг анхааралдаа авч, сэрэмжтэй байна уу? Манай сургуулийн ойр орчимд 5,6 хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэн хулгайн хэрэг үйлдэгдэж байна. Өнөөдөр сургуулийн гадаа 5 хүүхдийн утас алга болоод камер шүүлээ. Тэгтэл сургуулийн хойно машинаа зогсоож байгаад 1,1 ээрээ бууж хүүхдүүдтэй мөргөлдөн утсыг нь аваад 1 ээс нөгөө рүү хүүхдийн утсыг дамжуулж байна.
Машин руугаа аваачиж тавих зэргээр хулгай хийж байна. Мөн сурагчид утсаа алга болсон даруйдаа залгасан, утсыг чинь оллоо гэж дуудаж авч явах оролдлого хийсэн байна.
Цагдаагийн байгууллагад мэдэгдэн шалгуулж байгаа учир та бүхэн эцэг эхийн групп болон ангийнхаа группт сэрэмжлүүлэн, эд зүйлсдээ анхаарал болгоомжтой байх, мөн танихгүй хүнтэй харилцахгүй байх, хүнгүй газраар явахгүй, оройн цагаар гэртээ харьсан хэсгийг шалгаж мэдээллэж байхыг анхаарна уу.
-Бага насны хүүхдийг заавал гараас гарт хүлээлгэн өгөх,
- School police хуваарьтай ангийн эцэг эхчүүд хариуцлагатай байж хойд зам дээр 2 хүн, сургуулийн урд талбайд 2 хүн байх, гарсан цаг хугацаандаа сонор сэрэмжтэй байж, хариуцлагатай хийхийг анги удирдсан багш нар дамжуулж, шаардлага тавина уу!!!