/2023.10.16/: Хүннү Эйр компанийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал Хайнан арлын Хайкоу хотын нисэх буудлын захиргаа болон холбогдох албан тушаалтнуудтай хэлэлцээр хийж 2 хотыг холбосон нислэг үйлдэхээр тохиролцлоо.
Хайкоу Мейлан олон улсын нисэх онгоцны буудал (IATA: HAK, ICAO: ZJHK) нь одоогоор орон нутгийн Бээжин, Шанхай, Гуанжоу, Шенжэн, Ханжоу, Нанчан, Чэнду, Чунцин, Куньмин, Далянь, Шэньян, Жинань, Чиндао, Сиань, Чанша, Ухань, Гуйлин, Вэнжоу, Жэнжоу, Нанин, Шиамэнь, Фучжоу, Нанжин, Хөх хот, Гуян, Юнчэн, Чанчунь гэх мэт 29 чиглэл, олон улсын хувьд Хонг Конг, Пномпень, Бангкок, Макао, Сингапур, Куала Лумпур, Сидней, Самоа, Лондон, Токио гэх мэт 10 гаруй чиглэлийн нислэгт үйлчилгээ үзүүлдэг юм.