/2023.10.11/: Интерполын шугамаар эрэн сурвалжилж байсан этгээдийг манай цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилжээ.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас иргэдийн интернэт банканд 2021-2022 онуудад хууль бусаар нэвтэрч олон удаагийн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж, Турк Улс руу оргон зайлсан "Г" гэгчийг интерполын шугамаар "Хөх" булант зараар эрэн сурвалжилж байсан.
Тус албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: ЦЕГ