Согтуугаар жолоо барьж яваад хүнд гэмтэл учруулбал жолоодох эрхийг 3 жилээс бүх насаар нь хасна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар жолоо барьж яваад хүнд гэмтэл учруулбал жолоодох эрхийг 3 жилээс бүх насаар нь хасна

Drunk Driving Accidents: Who Is Responsible? | Stracci Law Group

/2023.10.11/: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох зөрчлийг зөрчил бус гэмт хэрэг болгох эсэх талаар хэлэлцжээ.

Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг буюу тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох зөрчлийг гэмт хэрэгт оруулахыг Засгийн газрын хуралдаанаар дэмжжээ.

Ингэснээр жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг зөрчилд тооцдог байсныг гэмт хэрэгт тооцхоор боллоо.

Ингэхдээ

  • Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, 450-2700 нэгжээр торгох эсхүл
  • 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл
  • 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл
  • 6 сараас 1 жил хүртэлх хугацаанд хорих ял оноохоор болжээ.

Харин дээрх гэмт хэргийг дахин үйлдсэн тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцох аж.

Согтуурсан, мансуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулбал 3-5 жил, хүнд хохиро учруулбал 5-8 жил, хүний амь нас хохироосон бол бүх насаар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахаар шийдвэрлэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан алба хаагчид зөвхөн биеэр эдлүүлэх ял оногдуулахаар болжээ
Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан алба хаагчид зөвхөн биеэр эдлүүлэх ял оногдуулахаар болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.