Афганистанд хэдхэн өдрийн дотор хоёр дахь удаагаа газар хөдлөлт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Афганистанд хэдхэн өдрийн дотор хоёр дахь удаагаа газар хөдлөлт боллоо

An Afghan man covers his face amid the dust after the recent earthquake, in the district of Zinda Jan, in Herat, Afghanistan October 10, 2023

/2023.10.11/: Афганистанд 1000 гаруй хүн амиа алдсан 6.3 магнитудын газар хөдлөлт болсноос хэдхэн хоногийн дараа хоёр дахь удаагаа хүчтэй газар хөдлөлт боллоо.

Мягмар гарагийн орон нутгийн цагаар өглөөний 05:10 орчимд хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв нь Херат хотоос хойд зүгт 28 км-ийн зайд байрладаг.

Шинэ газар хөдлөлтийн нөлөөлөл хараахан тодорхойгүй байгаа ч бямба гарагт болсон газар хөдлөлтөөр байшингаа нураалгасны дараа олон хүн хэдийнээ гадаа унтаж байна.

Мөн хөнжил, хоол хүнс болон бусад хангамжийн хомсдол бий.

Бямба гарагийн өглөө газар хөдлөлт Герат хотоос 40 км-ийн зайд орших Зиндажан тосгонд болжээ.

Тосгонуудаас авсан зургуудаас харахад ийм газар хөдлөлтийг тэсвэрлэхийн аргагүй хэврэг байшингууд бүхэлдээ нуранги болон хувирсан байна.

Афганистан нь газар хөдлөлтөд байнга өртдөг, ялангуяа Еврази ба Энэтхэгийн тектоник хавтангийн уулзварын ойролцоо оршдог юм.

Эх сурвалж: ВВС

Давс, архи, чихэрлэг ундааны хэрэглээг багасгахгүй бол цус харвалтын тохиолдол 2050 он гэхэд ЭРС НЭМЭГДЭНЭ
Давс, архи, чихэрлэг ундааны хэрэглээг багасгахгүй бол цус харвалтын тохиолдол 2050 он гэхэд ЭРС НЭМЭГДЭНЭ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.