/2023.09.08/: БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун цөмийн зэвсэг тээвэрлэх шинэ шумбагч онгоцоо ёслол төгөлдөр танилцууллаа.
БНАСАУ-ын бүтээхийг хүсч буй зэвсгийн жагсаалтад цөмийн довтолгооны шумбагч онгоц байсаар ирсэн.
Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн гэрэл зургуудад ноён Ким усан онгоцны үйлдвэрт, тэнгисийн цэргийн офицеруудаар хүрээлэгдсэн, цөмийн зэвсэг хөөргөх чадвартай гэж мэдэгдээд байгаа асар том хар шумбагч онгоцны хажууд зогссон байна.
Ким энэхүү шумбагч онгоцыг бүтээхээр олон жилийн турш ажиллаж байгаа бөгөөд энэ нь түүний цөмийн зэвсгийн хөтөлбөрийн чухал хэсэг гэж үздэг.
Шумбагч онгоцыг усан доор олоход хэцүү байдаг нь Пхеньян дайснууддаа далайгаас цохилт өгөх боломжийг олгож байгаа юм.
Гэхдээ энэ шумбагч онгоц ажиллаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд Хойд Солонгосчууд цөмийн цэнэгтэй пуужинг харвах туршилтаа одоогоор хийгээгүй байна.
Эх сурвалж: ВВС