/2023.09.07/: Баянзүрх дүүрэг Засаг даргын тамгын газрын байрны ашиглалтаас гарсан хадгалах өрөөг засварлаж "Гэрлэх ёслолын өргөө" болгон тохижуулжээ.
Шинээр ашиглалтад орсон "Гэрлэх ёслолын өргөө"-ний үйл ажиллагаа эхэлж өчигдөр гурван хос гэрлэлтээ баталгаажуулсан байна.
Гэрлэх ёслолын өргөөг гэрлэлтээ батлуулахаас гадна, аж ахуйн нэгжийн уулзалт, семинар хийх зэрэг олон хувилбараар ашиглаж болохоор зохицуулсан гэв.