Ирэх ням гарагт “Дугуйтай гэр бүлийн өдөрлөг“ зохион байгуулагдана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх ням гарагт “Дугуйтай гэр бүлийн өдөрлөг“ зохион байгуулагдана

/2023.09.07/: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Дугуйтай гэр бүл” нөхөрлөл хамтран дугуйтай өдөрлөгийг 2023 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 12 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Дугуйн талбайд зохион байгуулахаар болжээ.

Өдөрлөгт оролцсоноор амралтын өдрөө гэр бүлийн хамт дугуйн спортын талаар мэдээлэл зөвлөгөө авч, дугуй унаж сурах хялбар аргаас суралцах боломжтой.

Унадаг дугуй нь зөвхөн спорт, хобби төдий бус хүн бүрт хүртээмжтэй хэрэглээ, Амьдралын Хэв Маяг - Тээврийн Хэрэгсэл бөгөөд цаг минутаар харанга дэлдэх уур амьсгалын өөрчлөлтөд өртөөд байгаа эх дэлхийгээ аврах НОГООН ТӨЛӨВЛӨГӨӨ ба ШИЙДЭЛ-ийн нэг эд эс гэдгийг “Дугуйтай гэр бүл” нөхөрлөлийнхэн онцолж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Өнөөдөр бага зэргийн бороотой, 16-18 хэмийн дулаан байна
Өнөөдөр бага зэргийн бороотой, 16-18 хэмийн дулаан байна
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.