Хунт нуурын шавраар биеэ эмчлэх гэж байгаад живж амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хунт нуурын шавраар биеэ эмчлэх гэж байгаад живж амиа алджээ

/2023.08.14/: Булган аймгийн Сайхан сумын “Хунтын рашаан” гэдэг газар “Хунт” нуурын шаварт биеэ эмчлэх гэж нуур луу орсон иргэн Б живсэн тухай дуудлага наймдугаар сарын 11-ний өдрийн 18:10 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид наймдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 13:23 цаг хүртэл иргэн Б 41 настай, эрэгтэйг “Хунт нуур”-ын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эргээс 30 метрийн зайд, 2.5 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын “Өлзийт” гэдэг газар тогтоол усанд тоглож байсан 3 хүүхдээс 1 хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг наймдугаар сарын 13-ны өдрийн 18:16 цагт хүлээн авсан байна. Амиа алдсан хүүхэд нь эмээгийндээ амарч байсан нийслэлийн харъяат М 9 настай, эрэгтэй байжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сошиалд 70 сая дагагчтай илбэчин Julius Dein Монголд ирлээ
Сошиалд 70 сая дагагчтай илбэчин Julius Dein Монголд ирлээ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.