/2023.08.11/: Хавайн Мауи арлыг сүйрүүлсэн аймшигт ой хээрийн түймрийн улмаас 53 хүн амь үрэгдлээ гэж албаныхан мэдэгдээд, амь үрэгдэгсдийн тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгааг анхаарууллаа.
Энэхүү түймэр нь 1961 онд цунами болж 61 хүний амийг авч одсоноос хойш тус мужид тохиолдсон хамгийн аймшигтай байгалийн гамшиг болох төлөвтэй байна. Гал түймрийн мянга гаруй байшин барилга сүйдсэн байна.
Мягмар гарагийн шөнө Мауид гурван түймэр дэгдэж, арлын баруун хэсгийг таслан авснаар гамшиг эхэлжээ. Галын дөл маш хурдан тархаж, 30 хүн шархдаж, түлэгдэж, олон мянган хүн дүрвэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гамшигт өртсөн иргэдэд яаралтай туслахаа хэлээд хохирсон иргэдэд тусламж үзүүлнэ гэдгээ амлалаа.
Эх сурвалж: Theguardian