/2023.06.19/: Дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны зургаадугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд говийн бүс нутгаар 34-39 хэм хүртэл халах бол зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хур борооны хэмжээнээс хамаарч голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж байгаа тул үeр, усны аюулаас болгоомжтой байж, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих, голын усанд орохгүй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг анхааруулж байна.