Хиймэл оюун ухааныг тахал, цөмийн дайнтай ижил хэмжээнд үзэхийг мэргэжилтнүүд анхаарууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хиймэл оюун ухааныг тахал, цөмийн дайнтай ижил хэмжээнд үзэхийг мэргэжилтнүүд анхаарууллаа

AI poses 'extinction' risk, say experts

Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан технологийн тэргүүлэгч мэргэжилтнүүд хиймэл оюун ухааны технологийг нийгмийн эрсдэлд тооцож, тахал өвчин, цөмийн дайнтай ижил ангилалд нэн тэргүүнд тавих ёстойг анхааруулав.

Олон зуун удирдах албан тушаалтнууд болон эрдэмтдийн гарын үсэг зурсан мэдэгдлийг хиймэл оюун ухааны аюулгүй байдлын төвөөс гаргасан байна.

"Хиймэл оюун ухаанаас шалтгаалан гарч болох эрсдэлийг бууруулах ажил нь тахал өвчин, цөмийн дайн зэрэг нийгмийн бусад эрсдэлүүдтэй энэ тэнцүү дэлхийн тэргүүлэх чиглэл байх ёстой" гэж мэдэгдэлд дурджээ.

Tackling Risks From AI Should Be "Global Priority," Say Experts

Гарын үсэг зурсан талуудын дунд Google-ийн DeepMind, ChatGPT хөгжүүлэгч OpenAI, хиймэл оюун ухааны гарааны Anthropic компанийн гүйцэтгэх захирлууд багтжээ. Мөн хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг гэгддэг Жеффри Хинтон мөн уг мэдэгдэлд гарын үсэг зурсан байна.

OpenAI-ийн тэргүүлэгчид зэрэг дэлхийн удирдагчид болон салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хиймэл оюун ухаан нь хөдөлмөрийн зах зээл болон олон сая хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, худал мэдээлэл, ялгаварлан гадуурхалт зэргээр зэвсэглэх вий гэсэн болгоомжлолын улмаас уг технологид зохицуулалт хийхийг уриалж байна.

Our Team At Mind Foundry

Оксфордын их сургуулийн машин сургалтын профессор, Mind компанийг үүсгэн байгуулагч Майкл Осборн хэлэхдээ, "Мягмар гарагт нийтлэгдсэн энэхүү захидал анхных биш ч гарын үсэг зурсан хүмүүсийн өргөн хүрээ, оршин тогтнохын үндсэн санааг харгалзан үзэхэд хамгийн их нөлөө үзүүлж магадгүй юм" гэв.

Тэрбээр, "Энэ захидалд маш олон хүн гарын үсэг зурсан нь үнэхээр гайхалтай. Энэ нь хиймэл оюун ухаан бидний дунд оршин тогтнох эрсдэл нь үнэхээр санаа зовоож буй асуудал гэдгийг хүмүүс улам бүр ойлгож байгааг харуулж байна" гэжээ.

Хиймэл оюун ухаан нь инженерчилсэн тахал өвчин, зэвсгийн уралдаан зэрэг одоо байгаа оршин тогтнох эрсдэлийг улам даамжруулах боломжтой байдлыг харгалзан үзэсний улмаас Осборн энэхүү захидалд гарын үсэг зурсан гэв.

Эх сурвалж: Theguardian

Алга болсон ой 6 сартай охиныг эсэн мэнд олжээ
Алга болсон ой 6 сартай охиныг эсэн мэнд олжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.