Дөрөвдүгээр сарын инфляцын түвшин 11.3 хувьтай гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрөвдүгээр сарын инфляцын түвшин 11.3 хувьтай гарлаа

/2023.05.09/: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх оны эцсээс 4.7 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.0 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.2 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 13.0 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.0 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 24.0 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Эх сурвалж: ҮСХ

Баян-Өлгий аймгийн Монгол хэл, бичгийн шалгалтын гүйцэтгэл 38,9 хувьтай гарчээ
Баян-Өлгий аймгийн Монгол хэл, бичгийн шалгалтын гүйцэтгэл 38,9 хувьтай гарчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.