Ч.Номин сайд “Барилга барихгүй“ гэж хэлсэн үгнээсээ БУЦАВ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Номин сайд “Барилга барихгүй“ гэж хэлсэн үгнээсээ БУЦАВ

/2023.5.9/ Чойжин ламын сүм музейн орчимд барилга барих эсэх асуудал сошиалд шуугиан тарьж байна.

Тавдугаар сарын 6-ны өдөр Соёлын сайд Ч.Номин өөрийн сошиал хуудсандаа дараах мэдэгдлийг хийж байв.

Гэвч ердөө хоёр хоногийн дараа өөрийн эзэмшлийн телевиздээ ярилцлага өгөхдөө "Байшин барина, гэхдээ газар доор барина" гэж ярьжээ.

Ийнхүү түүний үг хоёрхон хоногт зөрчилдөв. Ямар ч барилга, байшин барихгүй гэж байсан ч хоёр хоногийн дараа музейн урд хэсэгт, 12м өргөн зураас газарт баригдахаар төлөвлөсөн гэдгээ илэрхийллээ. Ийнхүү "Газар доор байгууламж" баригдах нь ойлгомжтой болов.

Харин иргэд Ч.Номин сайдын үгэнд итгэхгүй байна. Усан оргилуур барина гээд том оффис барьчихдаг, хүүхдийн парк байгуулна гээд том зочид буудал барьчихдаг зэрэг гашуун сургамжуудаа эргэн санаж, иргэд айж байна.

Берлинд Оросын туг далбааг намируулахыг хориглолоо
Берлинд Оросын туг далбааг намируулахыг хориглолоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.