Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой сонсгол болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой сонсгол болно

/2022.06.08/: Чанар стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй химийн нэгдэл нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг.

Багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг төдийгүй бага насны хүүхдийн эрүүл мэндэд гадаад болон дотоод орчны агаарын чанар шууд нөлөөлж байдагтай холбогдуулан Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2022 оны зургаадугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар товлож байсан ч хойшлогдсон юм.

Тэгвэл уг сонсголыг 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 14:00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах болжээ.

Эх сурвалж: УИХ

З.Мэндсайхан: Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталлаа
З.Мэндсайхан: Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.