МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тамгаа гардан авлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тамгаа гардан авлаа

May be an image of 4 people, people standing and indoor

/2022.03.31/: МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр тамгаа гардан авлаа. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар түүнд тамгыг гардуулан өгөв.

Энэхүү ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай болон аппаратын ажилтнууд байлцав.

May be an image of 4 people, people standing and indoor

Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа эрч хүчтэй ажиллах болно гэдгээ хэллээ.

МҮОХ-ны VIII чуулганы үеэр явагдсан сонгуульд Б.Баттүшиг нийт гишүүдийн 92 хувийн саналыг авч, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Эх сурвалж: МҮОХ

Нийслэл “RISE-Academy” арга хэмжээ боллоо
Нийслэл “RISE-Academy” арга хэмжээ боллоо
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.