Т.Доржханд: Хөгжиж буй орнуудын дунд хамгийн өндөр өртэй улс манайх байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Хөгжиж буй орнуудын дунд хамгийн өндөр өртэй улс манайх байна

/2022.03.31/ УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2021-2025 оны Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Энэ үер УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Өнөөдрийн байдлаар 49,7 их наяд төгрөгийн санхүүжилт хийнэ гээд таван жилийн хугацаанд баталчихсан. Мөрөөдлийн жагсаалтаа баталчихсан. Гэтэл үүнийгээ одоо буулгая гээд оруулж ирж байна. Энэ бол зөв. Гэхдээ одоо бодитоор ярих хэрэгтэй байна. Өрийн хязгаар дээд цэгтээ тулчихсан. Хөгжиж буй орнуудын дунд хамгийн өндөр өртөй улс манайх байна. Нэг хүнд оногдох өрийн хэмжээгээр хамгийн өндөрт жагсаж байна.

Экспортын орлого байхгүй ханшаа алдчихсан байгаа биз дээ. Бүх зүйл болж, бүтэж байгаа шиг байдлаар тайлбарлахаа боль.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Экспорт зогссон гэсэн асуудал байхгүй. Бага хэмжээгээр түүхий эдээ экспортолж байгаа. Харин гол түүхий эдүүдийн маань үнэ өндөр байхад ковидын өмнөх үе шиг хангалттай хэмжээнд бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байгаа нь харамсалтай байна. Маш их боломж алдаж байна. Ийм л нэг асуудал байна. Түүнээс биш экспорт бол огт зогсоогүй.

Урд нүүрсний экспортын боомтуудын нөхцөл байдал нэг, хоёрдугаар сард маш хүнд байлаа. Өвлийн олимпын үеэр Ерөнхий сайдын түвшинд хэлэлцээр хийснээс хойш багагүй хэмжээгээр нэмэгдэж байгаа. Өчигдрийн байдлаар 545 чиргүүлтэй автомашин урагшаа нүүрс гаргасан гэсэн мэдээ байна. Цаашид бага багаар нэмэгдэнэ. Ажил ахицтай байгаа.

Германд автобензин, түлшний үнэ анх удаа 2 евро давлаа
Германд автобензин, түлшний үнэ анх удаа 2 евро давлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.