/2022.02.17/: Швед улс Хойд Атлантын эвсэлд элсэхээс татгалзав. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Анн Линде-ийн гарын үсэг зурсан “2022 оны Гадаад бодлогын тунхаглалд” дурдсан болохыг тус улсын засгийн газрын албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна.
“Засгийн газар НАТО-д элсэх хүсэлт гаргах бодолгүй байна. Шведийн аюулгүй байдлын бодлого өөрчлөгдөөгүй хэвээр байна. Цэргийн холбооноос ангид байх нь бидэнд сайнаар үйлчилж, Хойд Европын тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байна” гэж тус баримт бичгийг парламентад танилцуулах үеэрээ Гадаад бодлогын хэлтсийн дарга хэлэв.
Өмнө нь НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Андерс Фог Расмуссен Шведийг Балтийн "хамгийн хүсэмжит түнш" хэмээн нэрлэж байсан юм. Хэрэв засгийн газраас зохих санаачилга гарвал "маргааш нь" Стокгольм тус эвслийн гишүүн болж магадгүй гэж тэрээр хэлж байжээ.
Украйн 2018 онд гишүүнчлэлийн хүсэлтээ гаргасан бөгөөд 2020 оны зургаадугаар сарын 12-ноос эхлэн "сайжруулсан түнш" статустай болсон. Хоёрдугаар сарын 16-нд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки хэлэхдээ, Киевийг НАТО-д бүрэн гишүүнээр элсүүлэх асуудлыг хараахан хөндөөгүй байна гэжээ.
Эх сурвалж: Лента