Хэвлэх Зэсийн ханш 10200 доллар давж өслөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэвлэх Зэсийн ханш 10200 доллар давж өслөө

/2022.02.11/: Лондоны металын бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 10220.5 ам.доллар/тонн-д хүрч өслөө. Тодруулбал өчигдөр ганцхан өдрийн дотор зэсийн ханш тус бирж дээр 3.4%-иар нэмэгджээ. Ингэснээр зэсийн ханш өнгөрсөн аравдугаар сараас хойших дээд хэмжээнд хүрлээ. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш өчигдөр 10380 ам.доллар/тонн-д хүрч өсчээ.

Ийнхүү ханш өсөх болсон шалтгаан нь голлох түүхий эдийн биржүүдийн агуулах дахь зэсийн нөөц буурсантай холбоотой гэж шинжээчид тайлбарлалаа. ANZ банкны тайлбарласнаар голлох биржүүдийн нөөц 200.4 мянган тонноор хэмжигдэж байгаа нь дэлхийн зэсийн хэрэглээг гурван өдөр хангахад хүрэлцэх хэмжээ ажээ. Ингэснээр биржүүдийн агуулах дахь нөөц түүхэн доод хэмжээнд очоод байна.

Зэсийн ханш өсч байгаа тул зэс олборлогчдын хувьцаа ч мөн дээшлэх боллоо. Томоохон олборлогч “Freeport McMoran”-ы хувьцааны ханш сүүлийн тав хоногийн хугацаанд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 15%-иар өсчээ.

Цаашид зэсийн ханш тонн тутамдаа 11 мянган ам.долларт хүрч өсч, дунд хугацаандаа ханш энэ хэмжээнд тогтворжино гэх таамгийг зарим шинжээч дэвшүүлж байна.

Голдман Сакс банк цаашид дэлхийн зэсийн уурхайнуудын олборлолт дараагийн хоёр жилд өсөлттэй гарч улмаар буурах замдаа орж болзошгүйг анхааруулжээ. Мөн тус банк байдал энэ хэвээр үргэлжилбэл энэ оны сүүлээр нийлүүлэлтийн хомсдол хэт даамжрах эрсдэлтэйг сануулжээ.

“Би Үндсэн хуульт Монгол Улсын иргэн” эсээ бичлэгийн уралдаан боллоо
“Би Үндсэн хуульт Монгол Улсын иргэн” эсээ бичлэгийн уралдаан боллоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.