/2022.01.04/ Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас цэргийн бүртгэлийг эхлүүлж байгаатай холбоотойгоор мэдээлэл хийж байна.
Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 5-21-ний хооронд улс орон даяар цахимаар явуулна. Иргэн бүр өөрийн биеэр хороо, сум, аймгийн тамгын газар дээр очиж бүртгүүлдэг байсан бол энэ жилээс эхлэн цахимаар бүртгэх ажээ.
Ингэхдээ, И-Монголиа аппликэйшн, вэб хөтөч, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан гар утсаараа бүртгэлээ хийх боломжтой.
Бүртгүүдэхдээ, иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх /хэрвээ цэргийн үүрэгтний үнэмлэх байхгүй бол 3х4 хэмжээтэй цээж зураг 2ширхэг/, ажлын газрын үнэмлээ авч бүртгэлээ хийлгэнэ.
Хэрэв иргэн дотоодод томилолтоор, хөдөө орон нутагт явж байгаа бол тухайн аймаг, орон нутгаасаа бүртгүүлж, хүсэлт гаргаж болно.