Францын өмнөд хэсэгт шинэ төрлийн коронавирус илэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Францын өмнөд хэсэгт шинэ төрлийн коронавирус илэрчээ

/2022.01.04/: Францын өмнөд хэсэгт коронавирусын шинэ хувилбар илэрсэн тухай Австрийн Heute сонины цахим хувилбар даваа гарагт мэдээлэв.

Камерунаас Франц руу буцаж ирсэн аялагчдад үл мэдэгдэх омог илэрсэн гэж тус хэвлэлд тэмдэглэжээ. Мэргэжилтнүүд вирусын энэ хувилбарын үүсгэгч нь Африкийн энэ улсад түгээмэл тархсан байж болохыг үгүйсгэхгүй. Халдвар авсан хүмүүсийн шинжилгээнд "хэвийн бус мутац" илэрсэн гэж сонинд бичжээ.

Шинэ хувилбар нь B.1.640.2 гэсэн тэмдэглэгээг авсан бөгөөд Марселийн эмч нар илрүүлсэн байна. Францын эрдэмтдийн хийсэн судалгаагаар шинэ хувилбарт 46 төрлийн мутаци илэрсэн гэнэ. Энэ омгийн аюул, халдварын түвшин одоогоор тодорхойгүй байна.

Францын өмнөд хэсэгт шинэ мутаци илэрсэн тухай мэдээлэл даваа гарагийн орой Германы томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлжээ.

Эх сурвалж: tass.ru

Автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ
Автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.