/2021.07.07/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амралт зугаалгын улирал эхэлсэн болон наадмаар 9 хоног амрахтай холбогдуулан дотоод аялал зугаалга ихсэх тул дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:
-
Аймгууд дур мэдэн хилээ хаах шийдвэр гаргаж болохгүй. Цаашид Засгийн газар, Улсын онцгой комисс-ын шийдвэрийн дагуу аймгуудын хязгаарлалтыг шийднэ.
-
Вакцины гэрчилгээгээ үзүүлээд явах боломжтой.
-
Амралтын газар явахдаа 5 хүн буюу гэр бүлээрээ явж болно.
-
Хүүхдүүдтэй явж байгаа тохиолдолд тухайн гэр бүлийг төлөөлж 5-аас дээш настай нэг хүүхэд түргэвчилсэн шинжилгээг өгч аялал, зугаалганд явж болохыг мэдэгдэв.
Мөн хөдөө орон нутгаар зорчихдоо аль болох суурин газраар орохгүй байхыг анхааруулав. Хэрэв орохоор бол шатахуун авах зорилгоор орохыг анхааруулав.