ЗААВАР: 2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлт хэрхэн гаргах вэ?
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗААВАР: 2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлт хэрхэн гаргах вэ?

/2023.01.02/ Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтээ өнгөрсөн жилээс эхлэн И-Баримт аппликейшн, И-Халамж системээр явуулдаг болсон. 2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илгээх цонх дээрх цахим системүүдэд нээгджээ. Өөрөөр хэлбэл, та өнгөрсөн жил хүсэлтээ явуулж, бүртгүүлсэн ч энэ жил дахин илгээх шаардлагатай юм.

Жишээ нь та ehalamj.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрнэ. Улмаар хүүхдийн хуримтлал цонхон дээр дарж ороод хүсэлтээ гаргана.

Хүсэлт гаргахдаа 1-12 сарыг бүгдийг сонгох болон зарим сарыг сонгохгүй орхиж, хүүхдийн мөнгөө хуримтлуулах боломжтой юм. Хэрэв хүсэлтээ илгээгээгүй тохиолдолд хүүхдийн мөнгөө авах боломжгүй бөгөөд автоматаар хуримтлагдахыг сануулж байна.

“Эрдэнэс Монгол“ ХХК 88 ажлын байрыг шинээр зарлалаа
“Эрдэнэс Монгол“ ХХК 88 ажлын байрыг шинээр зарлалаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.