Палестины ядуу ардын эсрэг геноцид хийж байна гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Палестины ядуу ардын эсрэг геноцид хийж байна гэв

Hundreds rally across Pakistan in solidarity with Palestinians - Pakistan -  DAWN.COM

/2023.10.16/: Өнгөрсөн амралтын өдрүүдэд Газын зурваст Израилийн цэргийн цохилт өгөхийг эсэргүүцсэн хэдэн арван мянган пакистанчууд жагслаа.

Тус улсын түр Ерөнхий сайд Анвар ул Хак Какар даваа гарагт Израилын зүгээс хийж буй бүслэлтээ яаралтай зогсоохыг уриалав.

Какар даваа гарагт "Х" буюу хуучнаар Твиттер хуудаснаа нийтэлсэн мэдэгдэлдээ "Газад үргэлжилж буй хүчирхийлэл, хүний амь нас хохирч байгаад гүнээ санаа зовж байгаагаа илэрхийлээд Израилийг энгийн иргэдийг зориудаар онилсон гэж буруутгаж, үүнийг олон улсын хуулийг илтэд зөрчсөн үйлдэл гэж нэрлэжээ.

Ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус улсын Гадаад хэргийн сайд Жалил Аббас Жилани Газын зурвас дахь нөхцөл байдлыг "Израиль Палестины ядуу ард түмний эсрэг явуулж буй геноцид" гэж нэрлэв.

Жилани аравдугаар сарын 18-нд болох Исламын хамтын ажиллагааны байгууллагын Гүйцэтгэх хорооны яаралтай хуралд оролцож, Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдлыг хэлэлцэнэ гэж ГХЯ ням гарагт мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.