Налайх дүүргийн нийтийн тээврийн гурван чиглэлд түр өөрчлөлт орууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Налайх дүүргийн нийтийн тээврийн гурван чиглэлд түр өөрчлөлт орууллаа

/2023.08.11/: Налайх дүүргийн Буян Налайхын уулзвараас “Баянгийн бүрд” захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж буй.

Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 14:00 цагаас 12-ны 09:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар шинэчлэл хийнэ.

Иймд авто замын засвар, шинэчлэлтэй холбогдуулан нийтийн тээврийн дараах гурван чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна.

  • ХО:3 "Городок – Налайх"
  • ХО:4 "Тэрэлж – Налайх – Офицеруудын ордон"
  • ХО:5 "ХО:5 Налайх – Офицеруудын ордон"

Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

Эх сурвалж: НЗДТГ

Нийтийн тээврийн 20 чиглэлийн маршрутад түр өөрчлөлт оруулна
Нийтийн тээврийн 20 чиглэлийн маршрутад түр өөрчлөлт оруулна
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.