Олигархаас дайны баатарт хувирсан Пригожины “жүжиг“ өндөрлөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олигархаас дайны баатарт хувирсан Пригожины “жүжиг“ өндөрлөв

Зургийн эх сурвалж: Ройтерс

/2023.6.25/ Ердөө 24 цагийн дотор Евгений Пригожин 50 мянган цэргээ дагуулсаар Москваг зүглэж, Оросыг нэлээд сандаргав.

Дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ үйл явдалд онцгой анхаарал өгч, үйл явдлыг тасралтгүй дамжуулсан юм.

"Манай 50 мянган цэрэг Орос орны төлөө үхэхэд бэлэн" хэмээн хөлсний армитай Пригожин телеграмаараа мэдээлэв. Харин В.Путин ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, түүний нэрийг дурьдалгүйгээр "хэт амбиц нь эх орноосоо урвахад хүрлээ" хэмээгээд түүнд хатуу ял онооно гэдгээ илэрхийлсэн юм.

Улаан талбайг хамгаалалтад аван иргэдийг нэвтрэхийг хориглон цэргүүд зогссон бол, парламентын ордныг бүрэн хамгаалалтад авсан.

Ингээд Ростовоор эхэлж, Воронеж мужаар дамжин Москваг зүглэсэн. Энэ хугацаанд болж буй үйл явдал нь үнэхээр бодит уу, эсвэл жүжиг үү гэх таамаглалыг ч олон улсын шинжээчид тавьсаар байв. Тиймээс бусад улс орны удирдагчид "Бид ажиглаж байна" гэхээс өөр тайлбар тавиагүй юм. Украины ерөнхийлөгч Зеленський "Энэ бол зөвхөн эхлэл нь. Путин юуг ч хяналтдаа байлгаж чадахгүй байна, бүх зүйл түүний хяналтын гадуур болдог нь энэ үйл явдлаас харагдаж байна" гэж байв.

Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Франц, Герман, Их Британийн удирдагчидтай ярилцаж, цөмийн зэвсэгтэй Путины улсад тавих хяналт алдагдаж магадгүй гэсэн болгоомжлолыг ярьжээ.

Мөн Пригожиныг гадаадад цөллөгдөгч оросууд дэмжихэд бэлэн, хамтран тэмцье гэдгээ ч илэрхийлээд авсан.

Харин энэ үеэр Путины цөөхөн холбоотнууд, угтаа бол хоёр улс Беларус, Чечений удирдагчид түүнд "үнэнч" гэдгээ харуулав. Чеченээс Рамзан Кадыров түүнд цэрэг илгээхээ мэдэгдсэн бол Беларусаас Лукашенко Пригожинтой хэлэлцээр хийж, түүнийг нутагтаа байлгах боломжоор хангасан юм.

Лукашенкотой Путин хоёр ч удаа утсаар ярьсан бөгөөд хоёр дох удаагийн яриагаараа Пригожинд ял оноохоос татгалзаж, харин Беларус руу илгээх тохиролцоог хийжээ. Хоёр дох удаагийн утасны ярианы дараа Кремлээс Пригожин цэргийн үйл ажиллагаагаа зогсоож, Беларус руу явахаар болсон хэмээн мэдээлсэн юм.

Өөрөөр хэлбэл, Пригожиныг зэвсэг бослого зохион байгуулж, эх орноосоо урвасан хэрэгт яллахааргүй болсон, мөн түүнд болон түүний цэргүүдэд гэрээ санал болгоно гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэв.

Ийнхүү олигархаас дайны баатар болон хувирсан Пригожины 24 цаг тавьсан жүжиг өндөрлөлөө.

В.Путин зугтаасан уу?
В.Путин зугтаасан уу?
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.