/2023.06.19/: Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украины Оросын довтолгоог зогсоож байгаа Киевийн цэргийн хүчнийг магтхын сацуу өмнөд фронтод хамгийн ширүүн тулалдаан болж байна гэв.
Зеленский өчигдрийн ээлжит өдөр тутмынхаа илтгэлдээ Украины цэргүүд "алхам алхмаар урагшилж", байна гэж мэдэгджээ.
Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас ням гарагт Оросын цэргүүд "Лайман, Бахмут, Авдиевка, Маринка чиглэлд хамгаалалтаа төвлөрүүлж байна" гэж мэдэгдэв.
Украинд АНУ-ын нэг ч Патриот агаарын довтолгооноос хамгаалах системийг устгаагүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт Оросын гуч орчим пуужин, 50 орчим нисгэгчгүй онгоцыг устгасан гэж Зеленский хэлэв. Мөн тэрээр Украины Агаарын цэргийн хүчин өнгөрсөн долоо хоногт дайсны байрлалд 100 гаруй удаа цохилт өгсөн гэж мэдэгджээ.
Москвагаас авсан хамгийн сүүлийн мэдээ: Оросын Батлан хамгаалах яам ням гарагт өдөр тутмын тайландаа “Украины зэвсэгт хүчин танк, хуягт байлдааны машинаар бэхлэгдсэн 3 хүртэлх батальоны бүлэгтэй (өмнөд) Запорожье чиглэлд хамгийн идэвхтэй урагшилж байна” гэж мэдэгдсэн байна.
Украин Запорожье хотын ойролцоох тосгоныг эргүүлэн авсан гэсэн бол Москва энэ мэдээллийг үгүйсгэж, цэргүүд тэнд халдлагыг няцаасан гэж мэдэгджээ.
Оросын зэвсэгт хүчин мөн Донецк хотын зүүн болон зүүн хойд хэсгийн суурин газруудад Украины армийн найман дайралтыг няцаасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам тайландаа дурджээ.
Эх сурвалж: CNN