Франц Ерөнхийлөгч Эммануэл Макрон гэж хэн бэ?
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франц Ерөнхийлөгч Эммануэл Макрон гэж хэн бэ?

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг хүлээн авах үеэр

/2023.5.21/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчилж байна.

Түүний талаарх товч намтрыг хүргэж байна.

Эммануэл Макрон 1977 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Франц Улсын Амьен хотод айлын отгон хүү болон мэндэлсэн юм.

Түүний эцэг, эх эмч мэргэжилтэй. Харин Макрон 1999 онд Парисын Нантеррийн Их сургуулийн философийн факультет, 2001 онд Парисын Улс төрийн институт, 2004 онд Францын Үндэсний удирдлагын сургууль төгсчээ.

Түүний ажлын туршлага гэвэл, Францын Санхүүгийн хяналтын алба, "Rothschild & Cie" банканд ажиллаж байсан. Э.Макрон 2011 онд Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Франсуа Олландын сонгуулийн штабт ажиллаж, 2012 оноос Элизейн ордны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, 2014 оноос Эдийн засаг, аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайдаар ажилласан туршлагатай.

Тэрбээр 2016 онд төвийн үзэлтэй “En marche» /Урагшаа/ улс төрийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, 2017 онд 39 настайдаа Францын хамгийн залуу Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Өнгөрөгч 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулж, хоёр дох удаагаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Э.Макроны гэргий Брижит Макрон нь Э.Макроныг сургуульд байх үед түүнд багшилж байсан билээ.

БЗС: Германы төлбөргүй сургуулиудад суралцана гэж 16-42 мянган долларын зээл авчээ
БЗС: Германы төлбөргүй сургуулиудад суралцана гэж 16-42 мянган долларын зээл авчээ
 
“Нийтийн тээврийн автобус“ төслийн шийдвэр, үндэслэлтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
“Нийтийн тээврийн автобус“ төслийн шийдвэр, үндэслэлтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.