Ид шидийн орны залуус “10.000 төгрөг 10.000 хайр“ хандивын аян зарлажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ид шидийн орны залуус “10.000 төгрөг 10.000 хайр“ хандивын аян зарлажээ

May be an image of 1 person

/2022.07.26/: Хүүхэд багачуудад ээлтэй орчныг бүрдүүлэхээр санаачлан ажиллаж тодорхой үр дүнд хүрч байгаа Ид шидийн орон төслийн залуусын дараагийн томоохон ажил бол Дундговь аймагт баригдаж буй Ид шидийн орон төсөл юм.

Эдгээр залуус санаа нийлж бяцхан хүүхдүүдэд туслахаар орон нутагт хийгдэж буй анхны томоохон төслөө хэрэгжүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэл учирч байгаа тул энэхүү "10.000 төгрөг 10.000 хайр" хандивын аяныг зарлахаар шийдвэрлэжээ.

May be an image of 10 people, people sitting, people standing and indoor

Энэ тухайгаа төслийн багийн Ч.Ганжавхлан өөрийн цахим хаягаараа дамжуулан уриалга гаргасныг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр:

"Гудманд таарсан, энд тэнд уулзсан бүх л хүн "Дундговийн ид шидийн орон ёстой алжийнаа тээ" гэцгээнэ. Яг тэр барилгыг нэлээн удаан хараад суувал дутуу цутгасан цемент л харагдана. 100 сая гэдэг их тоо ч хүүе гэхийн завдалгүй төмөр, цемент болоод дуусч орхив. Гэхдээ арай болоогүй бүтэн цутгалттай дээвэртэй, блокон дүүргэлттэй болгож байж дуусна. Тэгээд цаашаа яах вэ ? Гаднах нүүрээ яах вэ ? Өнгө будгаа яах вэ ? Цонх шилээ яах вэ ? ... Ингээд харвал өнөөдөр биш ч өнөө маргаашгүй дахиад л модоо барих нь цуг хугацааны л асуудал юм. Хандив өгч байгаа хүмүүс маань хүртэл жаахан цөхөрч л байгаа байх яасан босож дуусдаггүй хандив, баригдаж дуусдаггүй барилга вэ ? гэж ...

Хонио зараад, хорголоо тоолоод арга чарга тасарч байгаа энэ цаг үед Todko Samson-н маань санаачилга хонгилын үзүүрт гэрэл асаав. Ид шидийн оронд хандив босгохын тулд амьдралдаа анх удаа төрсөн өдрөө тэмдэглэж үзье гэв. Энэ аянаа 10000 хайр хэмээн нэрлэж 100 сая төгрөг гэдэг аймар тоо руу мөрөөдөв. 10.000 уншигч дэмжигч нь #10KLOVE утгаар Ид шидийн орны 5111678780 ЛАНТУУН ДОХИО данс руу 10.000 төгрөг илгээхэд төв маань фасадтай, цонхтой, нүүртэй болох нь ээ ... Үндсэндээ гаднаасаа зураг шигээ болох нь, дотор засал руугаа орж эхлэх нь. Өнөө шөнө 00 цаг буюу төрсөн өдөр эхлэх цагаас эхлэн тооцох гэнэ. Данс нь энэ постон дотор байгаа.

Мэдээж зүгээр хандив гуйгаагүй. Маргааш GalaxyTower-н 1 давхарт 11-19 цагийн хооронд бүтэн өдөр өөрөө хандивлагчдаа хүлээн авч, айраг боорцог кофегоор дайлж пост картаа гарын үсэгтэйгээ бэлэглэж, биечлэн талархал илэрхийлж, байгаа бүх номоо хямдралтай худалдаалан 100 хувь ид шидийн орны орлого болгох гэнэ. Үндсэндээ зохиолч маань байдгаа барьж байна. Би хүртэл сандраад маргааш аваачаад зарчих юу байгаа билээ гэж шүүгээгээ онгичин мунгинан сууна.

00 цагт эхлэнэ шүү, 10.000 төгрөг их мөнгө гэхдээ хоёр аяга кофеныхоо мөнгийг нэг удаа давалгаалаад 10.000 хайрд нэгдэцгээе !

Данс - Хаан банк 5111678780 ЛАНТУУН ДОХИО

Шилжүүлэх утга - 10KLOVE

Шилжүүлэх дүн - Чадвал 10.000 төгрөг тэгээд сэтгэлээрээ

Мөнгө хэд болж байгааг цаг тухайд нь мэдээллээд явах болно. Ингээд Тодкодоо зохиолчдоо, бүх сайхан сэтгэлтэй мундаг хүмүүст амжилт хүсье ! 10.000 хайрын нэг болцгооё

Болно доо болно, биш ээ хамтдаа болгочий тэгээд маргааш орой инээгээд сууж байя" гэжээ.

May be an image of 2 people and text that says 'TODKO SAMSON BIRTHDAY 10000xaиp xaaH6aHK лaHTyyH Aoxиo 66 xaHAиBblH DAHC:5111678780 2022.07.26 GALAXY TOWER, F1 QUBE SPORT BAR 6yrpийr Hb ypbж 6aйHa'

Ерөнхийлөгчийн зарлигаар 16 шүүгчийг шинээр томиллоо
Ерөнхийлөгчийн зарлигаар 16 шүүгчийг шинээр томиллоо
 
Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвших 25 хүний нэрс
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.