Ерөнхийлөгчийн зарлигаар 16 шүүгчийг шинээр томиллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн зарлигаар 16 шүүгчийг шинээр томиллоо

/2022.07.26/: Шүүхийн тухай хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн шинээр томилогдсоноос хойш анхны шүүгчийн сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа.

2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр 21 сул орон тоо зарлаж, хуулийн дагуу шат дараатайгаар хуульчдыг сонгон шалгаруулж, 17 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан юм.

Үүнээс хяналтын шатны шүүхийн шүүгчээр хоёр, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр долоо, анхан шатны шүүхийн шүүгчээр мөн долоо нийт 16 шүүгч энэ сарын наймны өдөр томилогдож, дор бүрнээ ажлаа хүлээн аваад байна. Дээрх хуульчдыг шүүгчээр томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь танилцуулж байна.

Эх сурвалж: ШЕЗ

Эрчимжүүлсэн ‘Welcome’ хөтөлбөрийг ерөнхий боловсролынн 20 сургуульд хэрэгжүүлнэ
Эрчимжүүлсэн ‘Welcome’ хөтөлбөрийг ерөнхий боловсролынн 20 сургуульд хэрэгжүүлнэ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.