Боом өвчний тандалт шинжилгээ хийхэд өвчин үүсгэгч илрээгүй байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боом өвчний тандалт шинжилгээ хийхэд өвчин үүсгэгч илрээгүй байна

/2022.04.27/: Ховд аймгийн ЗӨСТ нь календарьчилсан төлөвлөгөөний дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ээс 2022 оны дөрөвдүгээр сарын 24-ийг хүртэл хугацаанд Жаргалант, Эрдэнэбүрэн, Ховд сумдын 3 секторын 26709 га талбайг хамруулан боом өвчний тандалт шинжилгээг хийж гүйцэтгэжээ.

Шинжилгээнд сэг зэм-18, үс ноос-20, хөрс бууц-60, цэвэр бохир ус-10, арьс шир-20, лангууны арчдас 72 зэрэг нийт 200 сорьцийг Захын буу, Шар нуур, Цагаан эрэг, Хөндий ам зэрэг газрууд болон Хан-Орд, Бугаан гол зэрэг хүнсний захаас цуглуулсан. Нийт цуглуулсан материалыг лабораторийн шинжилгээнд хамруулахад боом өвчний үүсгэгч илрээгүй байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Х.Нямбаатар: 16 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол хорих ял оногдуулна
Х.Нямбаатар: 16 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол хорих ял оногдуулна
 
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.