/2022.04.27/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд Эрүүгийн тухай хууль хэрэгжих явцад гарч ирсэн зарим ял шийтгэлийн бодлогыг чангатгах шаардлагатай байлаа. 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг иргэд, олон нийт нэлээд буруу ойлгож ирсэн. Хүчингийн гэмт хэргээс ялгадаггүй байсан. Энэ хэрэгт оногдуулах ял шийтгэлийг хүчингийн гэмт хэрэгтэй адилтгаж ойлгож ирсэн. Энэ удаад 16 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол хорих ял оногдуулах хуулийн өөрчлөлт оруулж ирж байна гэв.