Хоёр шүүгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр шүүгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

/2022.04.07/: Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар өнөөдөр нэр бүхий шүүгчдийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжиж, тэдгээр шүүгчдийг чөлөөлөх тухай тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нь төрийн албанд 35 жил 11 сар, үүнээс шүүгчээр 27 жил 8 сар ажилласан бөгөөд тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлсэн байна. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс түүний чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.

Мөн Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун нь эрүүл мэндийн шалтгааны улмаас тодорхойгүй хугацаагаар эмчилгээнд хамрагдах болсон тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт ирүүлжээ. Шүүгч З.Шүрэнчулууны чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: ШЕЗ

Өсвөр насныхан дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх болжээ
Өсвөр насныхан дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.