Иргэдийн хурлын залуу төлөөлөгчдийн манлайллын хөтөлбөр зарлагдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдийн хурлын залуу төлөөлөгчдийн манлайллын хөтөлбөр зарлагдлаа

/2022.3.23/ Бодлогод залуусын хяналт ТББ-аас Иргэдийн хурлын төлөөлөгчдийн манлайллын хөтөлбөрийг зарлажээ.

ХӨТӨЛБӨР:

Үндсэн Хуулиар тодорхойлсон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд залуу төлөөлөгчдийн оруулж буй хувь нэмрийг бэхжүүлэх, манлайллыг нь дэмжих, сүлжээ бий болгох зорилгоор “Хуулиар засаглая!” гурван сарын хөтөлбөрийг хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байна.

Зорилго:

Жил бүр зохион байгуулагдах энэхүү хөтөлбөр нь“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн хуралд сонгогдон ажиллаж буй залуу төлөөлөгчдөд Үндсэн Хууль болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэчлэгдсэн, шинэчлэгдэх шатандаа явж буй Иргэдийн төлөөлөгчийн хувьд мэдэх шаардлагатай хуулиуд болон улс төр, төрийн албаны талаарх сүүлийн үеийн мэдлэг, мэдээллийг танилцуулж, залуу төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, дэмжлэгийн сүлжээг бий болгох”-ыг зорьж байна.

Хөтөлбөрт оролцохыг хүсвэл энэхүү холбоосоор орж, өргөдлөө илгээнэ үү.

Холбоос: https://docs.google.com/.../1FAIpQLSc3YptBWxS.../viewform...

Өргөдлийг 2022 оны 4-р сарын 05-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Дэлгэрэнгүйг: https://fb.me/e/1rol0qDEP

Хөтөлбөртэй холбоотой асууж тодруулах зүйл гарвал 9642-6161 8611-1985 утсаар холбогдоорой.

Эх сурвалж: Иргэний нийгмийн мэдээ

Чехийн иргэд Мариуполийн хохирогчдод хүндэтгэл үзүүлж байна
Чехийн иргэд Мариуполийн хохирогчдод хүндэтгэл үзүүлж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо