/2022.03.23/: Оросын түрэмгийллийн улмаас Украины Мариуполь хотод амь үрэгдсэн хүмүүст мягмар гарагийн орой Прага хотын Үндэсний театрын үүдэнд энх тайвны жагсаал хийж, хүндэтгэл үзүүлэв.
Мариуполь хотын театрт бөмбөгдөлтөнд өртсөн хүүхдүүдэд зориулж лааны тусламжтайгаар "хүүхдүүд" гэсэн үгийг оросоор бичсэн байна. Театрт болсон халдлагын улмаас амиа алдагсдын тоо одоогоор тодорхойгүй байгаа ч амьд үлдсэн хүмүүс аймшигтай, зүрх шимшрүүлсэн дүр зураг харсан гэдгээ ВВС-д ярьжээ.
Мариуполь хотын оршин суугчид хэдэн долоо хоногийн турш Оросын цэргийн хүчний байнгын буудлага, бөмбөгдөлтөд өртөж байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Мариуполь хотоос "юу ч үлдсэнгүй" гэж хэлээд 100,000 энгийн иргэн хоол хүнс, ус, эм тариагүй дарагдсан гэж нэмж хэлэв.
Дайн эхэлснээс хойш Чехэд Украиныг дэмжих давалгаа өрнөж байгаа бөгөөд Оросыг эсэргүүцсэн жагсаалд олон мянган хүн нэмэгдэж байна.
Украины 270 мянга орчим дүрвэгч тус улсад орж ирсэн бөгөөд Чехийн парламент дүрвэгсдэд ажил хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн даатгалд хамрагдахад хялбар болгох хуулиудыг баталлаа.
Гэхдээ засгийн газрын албан тушаалтнууд үргэлжилсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг хэрхэн даван туулах талаар санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ВВС