Үүрэг нууранд хоёр удаа газар хөдөлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үүрэг нууранд хоёр удаа газар хөдөлжээ

/2022.03.09/: Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар гуравдугаар сарын 08-ны өдрийн 09:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 09:55 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Мөн тухайн өдрөө тус газар 13:44 цагт дахин 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 13:53 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Жо Байден: Оросын нефтийн импортыг хориглож, Путины “дайны машиныг“ сааруулна
Жо Байден: Оросын нефтийн импортыг хориглож, Путины “дайны машиныг“ сааруулна
 
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.