ЗӨӨЛӨН ХҮЧ: Шинэ жилийн баяр гэр бүлийн хамгийн сайхан дурсамжийг бүтээдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗӨӨЛӨН ХҮЧ: Шинэ жилийн баяр гэр бүлийн хамгийн сайхан дурсамжийг бүтээдэг

/2021.12.28/ “Зөөлөн хүч” нэвтрүүлгийн шинэ жилийн баярын дугаарт Волейболын Олон улсын хэмжээний мастер П.Буянжаргал гэр бүлийн хамт оролцлоо.

Түүний нөхөр Д.Мөнхтүвшин нь сагсан бөмбөгийн спортын Олон улсын мастер юм. Шинэ жилийн баяр, гэр бүлийн амьдралын аз жаргал, нандин мөчүүдийн талаар хөөрөлдсөн гэгээлэг нэвтрүүлгийг хүргэж байна.

Нэвтрүүлгийг Mpress.mn сайт болон UBS телевиз, Өлзий телевиз хамтран бэлтгэлээ. Нэвтрүүлгийн зочин хөтлөгч О.Ариунбилэг.

-Шинэ жилийн баяр танай гэр бүлийн хувьд хэр хүндтэй баяр вэ?
П.Буянжаргал:
-Нэгдүгээрт орох баяр шүү. Бидний хүүхэд насны шинэ жилийн баяр насан туршид минь дурсагдах сайхан дурсамж үлдээсэн байдаг. Тиймээс хүүхдүүддээ ч бас сайхан дурсамж үлдээхийн тулд шинэ жилийн баярыг хамгийн сайхнаар тэмдэглэхийг хүсдэг.

Д.Мөнхтүвшин:
-2014 онд хүү маань төрж, бид тусдаа орон байртай болж, анх удаа гэр бүлээрээ шинэ жилээ тэмдэглэж байсан. Тухайн үед эр хүнийхээ хувьд, гэрийн эзэн хүний хувьд үнэхээр сайхан санагдаж байлаа.

-2021 он танай гэр бүлийн хувьд ямар дурсамж үлдээж байна вэ?
П.Буянжаргал:
-Энэ онд манай гэр бүл шинэ хүнээ угтан авлаа. Энэ бол хамгийн сайхан дурсамж юм.

Д.Мөнхтүвшин:
-Яг энэ жилтэй адил 2022, 2023, 2024 онуудад ч бас хүүхдүүдээ угтан авсаар байгаасай гэж хүсэж байна. Том хүүгийн маань хувьд ковидын улмаас хоёр жил сургууль, цэцэрлэгт яваагүй учир энэ жилээс хичээлдээ явж “амьдралтай танилцаж” эхэлсэн жил байлаа.

-Буянжаргал маань юу гэж бодож байна, танай гэр бүл хэдэн хүүхэдтэй болохоор төлөвлөж байна вэ? -Би бол 3-4 хүүхэдтэй болно л гэж боддог. Манай нөхөр болохоор төрөөд л байя гэдэг юм /Сурв: инээв/. Миний хувьд бага зэрэг завсарлаж, спортоороо дахиад хоёр жил гаруй тоглох хүсэлтэй байгаа.

-Хүүхдүүдийнх нь аав хэр халамжтай вэ?
-Манай хүн халамжтай. Гэхдээ спортын хүн болохоор ажлаа хийнэ, тоглоно гээд зав жаахан муутай. Цаг гарах үедээ их тусална, хоол хийж өгнө.

-Шинэ жилийн баярын зоогийг хэн нь хийдэг вэ?
Д.Мөнхтүвшин: -Би хийдэг. Би өөрөө хоол хийх хоббитой болохоор хийх дуртай. Шинэ жилийн орой бууз, нийслэл салат, мандаринтай ширээ зассан байдаг нь хүүхэд насны маань дурсамжтай холбоотой. Энэ уламжлалыг эвдэлгүй авч явах дуртай.

Нэвтрүүлгийн ярилцлагыг бүтнээр нь хүлээж авна уу.

Тусгаарлалтад буй иргэн Б.Түвшин: Иргэдэд гэртээ 3 хоног тусгаарлагдах боломж олгох хэрэгтэй
Тусгаарлалтад буй иргэн Б.Түвшин: Иргэдэд гэртээ 3 хоног тусгаарлагдах боломж олгох хэрэгтэй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.