19, 25 настай 2 иргэн автомашинд хавчуулагдаж нас баржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

19, 25 настай 2 иргэн автомашинд хавчуулагдаж нас баржээ

/2021.12.08/: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Хөх хөтлийн даваа” гэдэг газарт ноцтой зам тээврийн осол болжээ.

Цагдаагийн байгууллагаас очиж шалгахад 2 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргахаар тус аймгийн Онцгой байдлын газарт хандсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход “Хово ZZ3257N” загварын нүүрс ачсан /51 тн/ ачааны автомашин, “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж “Киа Бонго” автомашин дотор зорчин явсан С /19 настай, эрэгтэй/, О /25 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг 19 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Толгойт, нэгдүгээр хороолол орчмын агаар БОХИРДОЛТОЙ байна
Толгойт, нэгдүгээр хороолол орчмын агаар БОХИРДОЛТОЙ байна
 
ХЭҮК, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хүний эрхийг хамгаалах чиглэлээр санал солилцлоо
ХЭҮК, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хүний эрхийг хамгаалах чиглэлээр санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.