/2021.12.08/: Өнөөдөр өглөөний 07 цагийн байдлаар Улаанбаатар хотын 2 байршил буюу Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянгол дүүргийн нэгдүгээр хороолол орчимд агаар бохирдолтой байна.
Хамгийн их бохирдолтой үедээ Толгойт орчимд агаар дахь PM10 тоосонцрын хэмжээ 399 заасан нь ИХ БОХИРДОЛТОЙ ангилалд орж байгаа бөгөөд хүний биед муугаар нөлөөлөхүйц байжээ.
Ийм хэмжээний бохирдлын үед иргэд зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
Эх сурвалж: agaar.mn